Хууль бусаар хил давсан Өмнөд Солонгосын оюутныг нутаг буцаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. Хууль бусаар хил давсан хэргээр энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан Өмнөд Солонгосын оюутан Жу Вон Муныг Умард Солонгосын эрх баригчид нутаг буцаахаар болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.
Тус яамны албан ёсны төлөөлөгчийн хэлснээр, Пхеньянтай холбогдох тохиролцоонд саяхан хүрчээ. 21 настай хил зөрчигчийг даваа гарагийн орой Панмүнжом хилийн шалган нэвтрүүлэх цэгт Өмнөд Солонгост шилжүүлэн өгнө.
Америкийн Нью-Жерси муж улсад оршин суудаг Өмнөд Солонгосын оюутан Умард Солонгост баривчлагдсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг тавдугаар сарын 2-нд мэдээлсэн билээ. Жу Вон Мунийг Ялузян голын эрэгт оршдог Хятадын Ляонин мужийн Даньдун хотоос Умард Солонгосын хилийг хууль бусаар давахыг оролдсоных нь дараа баривчилжээ.
Жу Вон Мун хууль зөрчсөнөө хүлээж, Умард Солонгосоос уучлалт хүссэн байна. "Умард Солонгосын бодит байдлыг нүдээрээ харахыг хүссэн” гэж тэрбээр хэлжээ.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд