СЭЛЭНГЭ: Хүн амын тоо цөөрсөн ч өрхийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-28 10:36:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн суурин хүн амын тоо 2022 оны жилийн эцэст 107899 хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 988 буюу 0.9 хувиар буурсан үзүүлэлтэй байна.


Сэлэнгэ аймгийн хүн амыг нас хүйсийн бүтцээр нь авч үзвэл 54716 буюу 50.7 хувь нь эрэгтэйчүүд, 53183 буюу 49.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс эрэгтэйчүүдийн тоо 600 буюу 1.1 хувь хүнээр, эмэгтэйчүүдийн тоо 388 буюу 0.7 хувь хүнээр тус тус цөөрчээ.

 

Аймгийн нийт суурин хүн амын 14 хүртэлх насны хүүхэд 32843 буюу 30.4 хувь, 15-59 насны хүн ам 64757 буюу 60.0 хувь, 60-аас дээш насны хүмүүс 10299 буюу 9.6 хувийг эзэлж байна.

 

Харин өрхийн тоо 2022 оны жилийн эцэст 29966 болж, өмнөх оноос 19 өрхөөр буюу 0.1 хувиар нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ