Наймдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-09 08:56:54

11.00 цагт "Өдрийн сонин"-ы асуух эрхийн танхимд 19 настай П-г 26 удаа хутгалж хөнөөсөн гэх хэргийн сэжигтнийг гэм буруугүйд тооцож цагаатгасан талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн мэдээлэл хийнэ.

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Даншиг наадмыг зохион байгуулагчид худалдаа, наймаа эрхлэгчдийг ноцтой хохироосон асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт УДБЭТ-т Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар шинэчилсэн УДБЭТ-ын тайзыг хүлээн авах ёслол болно.

17.00 цагт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт Эрүүл мэндийн яамны удирдлагууд салбарын ажилтнуудтай уулзана.

18.00 цагт Япон улсын Элчин сайдын яамны дэргэдэх Элчин сайдын өргөөнд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах 18 төрийн албан хаагчийг үдэн гаргах ёслол болно.

Холбоотой мэдээ