"Миний аав цэцэрлэгийн багш" өдөрлөг болов

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:10:30

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 18 дугаар цэцэрлэгээс эрхлэн "Миний аав цэцэрлэгийн багш" сэдэвт өдөрлөг зохион байгуулж явууллаа.

Тус аймгийн сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүд хичээлийн шинэ жил эхлэснээс хойш тус бүрдээ соёл хүмүүжлийн цуврал ажил зохион байгуулан явуулж байна. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат тус цэцэрлэгийн “Соёл хүмүүжлийн ажил”-ын нээлтэд оролцлоо. Энэ үеэр тус цэцэрлэгийн захиргаанаас эцэг эхчүүдэд зориулсан “Миний аав цэцэрлэгийн багш” өдөрлөгийг зохион байгуулж аавууд нэг өдөр цэцэрлэгийн багшаар ажилласан байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд