Нийт шүүгчийн хуралдааныг хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-21 14:54:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд энэ сарын 21-27-ныг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон билээ.


Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болж хойшлогдсон байна.


Нэмж дурдахад, тус хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр байсан юм.


Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлэх юм байна.

Холбоотой мэдээ