"Brent" маркийн торх нефтийн үнэ 87 ам.доллар давжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-01-18 12:35:32

МОСКВА. /RIA Novosti/. "Brent маркийн торх нефтийн үнэ 2014 оны 10 дугаар сараас хойш анх удаа 87 ам.доллар давжээ.


Даваа гаргийн арилжааны явцад уг маркийн нефтийн үнэ 0.84 хувиар өсөж, 87.31 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ "WTI" маркийн нефтийн үнэ 84.38 ам.долларт хүрч, 1.3 хувиар өссөн байна.


Коронавирусний цар тахлын улмаас газрын тосны эрэлт буурсантай холбоотойгоор “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орон өнгөрсөн оны тавдугаар сараас хойш олборлолтоо өдөрт 9.7 сая баррелиар бууруулжээ. Зах зээлийн байдал тогтворжихын хэрээр гэрээний гэрээний нөхцөлд засвар оруулж, 2021 оны наймдугаар сараас хойш тус нэгдэл олборлолтоо сар бүр өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ 2022 оны есдүгээр сарын эцэс гэхэд олборлолтын өмнөх түвшин рүү буцна гэж тооцжээ.


АНУ-ын нефтийн нөөцийн талаарх статистик мэдээ пүрэв гарагт гарах төлөвтэй байна. Нэгдүгээр сарын 7-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд тус улсын арилжааны нөөц 2018 оны 10 дугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрч буурчээ.


Холбоотой мэдээ