Өвөрхангай аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2016-07-19 20:25:37

Өнөөдөр Өвөрхангайчууд  Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэж байна.

Энэ үеэр тус аймгийн иргэдээс Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг аймгийн Засаг дарга Г.Ганболдод гардуулан өглөө.

Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх Түйн голын Цагаан эрэгт 31 сумтайгаар төвлөрөн байгуулагдаж байсан түүхтэй. 1934 онд тус аймгийн төвийг одоогийн Арвайхээр хот оршин буй Арвагар хээрийн талд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ