Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 12 төрлийн ажил хийнэ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-06 12:26:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв болох Эрдэнэбулган суманд 2022 оны ОНХС-гийн нийт 694,5 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцууллаа. 

Шилжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр төслийн хүрээнд Хот тохижилт үйлчилгээний газарт тусгай зориулалтын автомашин, явган хүний зам тавихаар болсон байна.

Шинээр эхлэх ажилд явган хүний зам эхлүүлэх, ухаалаг худгийн тоног төхөөрөмж, камер, тень, цамхагт гэрэл, гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн засвар, ӨЭМТ-үүдэд зүрхний бичлэгийн аппарат, бэлчээрийн худаг гаргах, өвс, тэжээлийн нөөц бэлтгэх, байгаль орчин хамгаалах, сэг зэм устгах, булгийн эх хаших, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх гэсэн ажлыг хийхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ