Ойрын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-08 20:33:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногтоо цас орж, 10-наас ихэнх нутгаар хүйтрэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

2021 оны 12 дугаар сарын 8-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 9-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 10-14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9-10-нд шилжих шөнө бүх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад сумын нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ