“Honda” дотооддоо цахимаар автомашинаа худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-05 16:25:00

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани шинэ автомашинуудаа цахимаар худалдаалж эхэлснээ даваа гарагт мэдэгдлээ. Ингэснээр дотоодын зах зээлд автомашин худалдан авахад зөвлөхөөс эхлээд гэрээ байгуулах хүртэлх бүх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлсэн анхны Японы автомашин үйлдвэрлэгч болжээ.


Honda ON” нэртэй үйлчилгээг одоогоор зөвхөн Токио хотын оршин суугчид хэрэглэх боломж бүрдээд байгаа бөгөөд цаашид орон даяар нэвтрүүлэх ажээ. Honda” цар тахлын улмаас хэрэглэгчид биечлэн ирж үйлчлүүлэхээс зайлсхийх болсон хийгээд залуу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэхүү үйлчилгээг гаргажээ.  


Автомашины цахим худалдааг цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” тэргүүтэй компаниуд хилийн чанадад хэдийнээ нэвтрүүлээд байгаа юм. Мөн Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor”, Nissan Motor” компани АНУ-д ийм үйлчилгээ гаргасан байна.


Honda ON” үйлчилгээний хувьд, хэрэглэгчид “Honda”-гийн охин компанийн хариуцаж буй цахим хуудсаар дамжуулан автомашины загвар гэх мэт сонголтоо хийгээд автомашинаа худалдан авахдаа л үзэсгэлэнгийн танхимд ирэх шаардлагатай ажээ.


Nissan” компани бүрэн цахилгаан автомашин болох “Ariya”-гаа мөн цахимаар худалдан авахыг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэхүү автомашины хувьд энэ өвлөөс худалдаалагдаж эхлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ