Малайзын экспорт 18.4 хувиар өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
anudaritsagaan@gmail.com
2021-09-28 16:45:32

КУАЛА-ЛУМПУР. /Reuters/. Малайзын экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өсөж, 95.59 тэрбум ринггит буюу 22.85 тэрбум ам.доллар болсон гэж Малайзын Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамнаас /MITI/ мэдээлжээ.


Экспортын уг өсөлтөд газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан болон электрон бараа бүтээгдэхүүний гадаад эрэлт ихээхэн нөлөөлсөн бөгөөд хагас дамжуулагч, химийн бодис, химийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.


Үүний зэрэгцээ өнгөрсөн сард нийт худалдаа 157 хувиар өсөж, 169.79 тэрбум ринггит болсон бол импортын хэмжээ 12.5 хувиар өсөж, 74.2 тэрбум ринггит болжээ. Түүнчлэн худалдааны ашиг 44.7 хувиар өсөж, 21.39 тэрбум ринггит болсон байна.


Энэ оны эхний найман сарын байдлаар Малайзын худалдаа 1.41 их наяд болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  Мөн хугацаанд экспортын хэмжээ 24.9 хувиар өсөж, 778.49 тэрбум ринггит болжээ. Импортын хэмжээ 204 хувиар өсөж, 628.29 тэрбум ринггит болсон бол худалдааны ашиг 48.2 хувиар өсөж, 150.2 тэрбум ринггит болжээ.

Холбоотой мэдээ