Энэтхэгт илэрсэн халдварын тохиолдлын тоо 33 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
anudaritsagaan@gmail.com
2021-09-28 15:45:20

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт халдварын тохиолдол анх илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоо 33697581 болж, сүүлийн 24 цагийн хугацаанд 18795 тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Түүнчлэн халдварын улмаас 179 хүн нас барсан бөгөөд нийт нас баралтын тохиолдлын тоо 447373-т хүрчээ.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр бүртгэгдсэн халдварын 11699 тохиолдол болон нас баралтын 58 тохиолдол нь өмнөд Керала мужид бүртгэгдсэн байна.


Үүний зэрэгцээ мөн хугацаанд халдвар авсан 26030 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 32958002 болжээ.

Холбоотой мэдээ