Цар тахлын үед давхардсан тоогоор 48 мянга гаруй иргэнд сургалт мэдээлэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-28 20:18:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн мэргэжлийн байгууллагууд давхардсан тоогоор 48625 иргэнд COVID-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг  цахимаар болон танхимаар хийсэн байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Иргэдэд чиглэсэн мэдээлэл зөвлөмжийг 396 удаагийн шууд дамжуулалтыг өөрийн пейж хуудсаар дамжуулан түгээжээ. Мөн 24 сумын суурин болон хөдөлгөөнт узелээр 562 удаагийн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн байна. Харин аймгийн ЭМГ-ын цахим  хуудсаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ-өөс бэлтгэн гаргасан мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг хүргэжээ. Тухайлбал 356 удаагийн цуврал инфографик, 86 төрлийн видео шторк, 186 удаагийн сэрэмжлүүлгийг хүргэжээ. Харин орон нутгийн телевизээр 124 удаагийн шторк мэдээллийг иргэдэд хүргэжээ. Цахим хуудсанд давхардсан тоогоор нэг сая 281 мянган хүн хандалт хийж, 7781 хэрэглэгч тогтмол мэдээлэл авч байна” гэв.


Холбоотой мэдээ