"Ковид-19" халдварын 1444 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-08-04 11:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "Ковид-19" халдварын 1444 тохиолдол бүртгэгдэж, 2,288 иргэн эдгэрлээ.


Эдгээрээс Улаанбаатар хотод 467, хөдөө орон нутагт 977 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-ээс дээш насны зургаан иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.



Холбоотой мэдээ