БНХАУ-ын хөгжилд Коммунист нам үнэтэй хувь нэмэр оруулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-24 13:05:37
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /China Daily/. “КОВИД-19” цар тахлыг хяналтдаа оруулсан, ядуурлыг арилгасан гэх зэргээр олон салбарт үр дүнтэй ажилласан БНХАУ-ын Коммунист намын арга барилтай танилцах нь туйлын ач холбогдолтой гэж олон улсын ажиглагчид, албаны хүмүүс цохон тэмдэглэжээ.


“China Daily” хэвлэл мэдээллийн байгууллага өнгөрөгч ням гарагт “Vision China” арга хэмжээг БНХАУ-ын зүүн нутгийн Жэжян мужийн Жиашин хотод зохион байгуулсан байна.


Энэ арга хэмжээний үеэр Жэжян мужийн Коммунист намын хорооны Олон нийтэд ухуулан сурталчлах хэлтсийн дарга Жу Гуошиан үг хэлэхдээ, “Хятадын Коммунист нам өнгөрсөн 100 жилийн хугацаанд түүхэн сорилтуудыг даван туулж, Хятад үндэстний болоод хүн төрөлхтний нийгмийн хөгжилд гайхалтай хувь нэмэр оруулсан. Манай нам анх 50 гишүүнтэй жижиг байсан бол өдгөө 91 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том, эрх баригч нам болсон нь намын мөн чанарыг илтгэн харуулж байна” гэжээ.


1921 онд Коммунист намыг үүсгэн байгуулагчид анхны Үндэсний конгрессыг Жиашин дахь Нанху нууранд завин дээр /Улаан завь/ хуралдуулж, нам үүсэн байгуулагдсаныг тунхаглаж байжээ.


“Улаан завинаас эхлэлтэй урт марш” сэдэвтэй уг арга хэмжээг Хятадын Коммунист нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиохоос 10 хоногийн зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ нь намын түүхийг эргэн харж, ирээдүй рүү урагшлах зорилготой гэж  “China Daily”-гийн төлөөлөгч хэлсэн байна.


Мөн тэрбээр, “Хятадын Коммунист нам нь улс үндэстнээ сэргээж, хамгаалахын тулд бут, өргөстэй хүндхэн аялалд ард иргэдээ удирдан чиглүүлж, нэгтгэж чадсан. Өнөөгийн Коммунист намтай танилцаж, мэдэхийн тулд бид Улаан завинаас эхлэх хэрэгтэй. Энэ нам байхгүй бол шинэ БНХАУ гэж байхгүй, намыг сайн мэдэхгүй бол Хятадыг ч мөн ойлгохгүй” гэж хэлжээ.

Холбоотой мэдээ