Номын фондоо баяжуулах challenge аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-22 14:45:01

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас аймгийнхаа иргэд, залуучуудад хандаж “Ном хандивлах "Сhallenge аян” зарлаад байна.

Тус номын сангийн хамт олон энэхүү аянаа ирээдүй хойч үедээ “Оюуны үнэт хөрөнгө” оруулах, үе үеийн уншигчдын оюуны хэрэгцээг ханган мэдлэгийг нэмсэн хайртай номуудаар номын сангийн фондоо баяжуулах зорилгоор зарлажээ. Түүнчлэн номын сангийнхаа фондод байгаа номуудаа стандартын дагуу хадгалагах, хүүхэд залуучуудыг номонд дуртай болгон хүмүүжүүлэх том зорилго тавьсан байгаа гэнэ. Энэхүү “Ном хандивлах аян”-д нэгдсэн хүмүүст “батламж” хадгалуулахаас гадан олон нийтийн сүлжээнд алдаршуулах, насан турш тус номын сангаар үйлчлүүлэх эрхийг бэлэглэх ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ