Австрийн канцлер вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-06 11:37:33

ВЕНА. /TASS/. Австрийн канцлер Себастьян Курц Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн вакцинаар тариулжээ.


Вакцин хийлгэсэн тухайгаа тэрбээр баасан гарагт мэдэгдэж, хэвийн гольдрилдоо эргэн орохын тулд олон нийтийн вакцинжуулалтад сайн дураараа хамрагдахыг ард иргэдэд уриалсан байна. 


Австрид вакцинжуулалт 2020 оны 12 дугаар сард эхэлж, “Pfizer-BioNTech”, “Moderna, AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэж байна.


Вакцинжуулалтын эхний шатанд 80-аас дээш насныхныг хамруулж байсан бол 4 дүгээр сараас 65-аас дээш насны хүмүүсийг, өнгөрсөн сараас 55-65 насны иргэдийг дархлаажуулж эхэлжээ. Ирэх сарын эхээр хүн амынх нь гуравны хоёр нь вакцины дор хаяж эхний тунгаа хийлгэсэн байхыг тус улсын эрх баригчид зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ