Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт эмнэлгийн хамгаалах хувцас, хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-26 11:55:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахалтай тэмцэх ажилд дэмжлэг болгож Баян-Өлгий аймагт хувиасаа 75 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хувцас, хамгаалах хэрэгсэл хандивлалаа.

Тусламжийн барааг УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос нар аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Бауыржанд хүлээлгэн өгөв.

Тусламжийн багцад хамгаалалтын малгай 6 мянган ширхэг, нүдний шил 4500, нөмрөг 6 мянга, нэг удаагийн малгай 5 мянга, амны хаалт 31 мянга, улавч 20 мянга, гутлын уут 2800 ширхэг багтсан байна.   

Холбоотой мэдээ