БАЯН-ӨЛГИЙ: “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-19 17:30:32

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн ХГБХХГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүдийг сургалтад хамруулж байна. 


Энэхүү сургалтад Сумдын хүүхдийн зөвлөлийн гишүүд, сум тус бүрээс 3 сурагч, аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 70 сурагч, сумдын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.

 

Уг үйл ажиллагаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын мэргэжилтэн М.Сарангуа, Монголын Хүүхдийн зөвлөлийн төгсөгчдийн клубийн ахлагч Г.Хонгорзул нар сургагч багшаар оролцож байна.

 

Энэхүү сургалтаар хүүхдүүд өөрт хамаарах асуудлаар санал бодлоо илэрхийлэх, аймаг, сум, сургуулийн хэмжээнд нөлөөллийн ажил, аян өрнүүлэх ур чадварыг олж авах юм.

Холбоотой мэдээ