Он гарснаас хойш бараг 3000 дүрвэгч амь эрсэджээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-30 11:05:36

ЖЕНЕВ. /ANADOLU/. Энэ он гарснаас хойш Европт хүрэхийн тулд Газар дундын тэнгисийг гатлах явцдаа бараг 3000 дүрвэгч амь эрсэджээ.

Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгч Жоел Миллмэний мэдэгдсэнээр, сүүлийн хэдэн долоо хоногт Эгийн тэнгист цагаачид болон дүрвэгчид амь эрсэдсэн тохиолдлуудын тоо эрс нэмэгдсэн байна.

Тэрбээр Женев хотноо мэдэгдэл хийхдээ, “Хамгийн сүүлд л гэхэд ням гарагт Туркийн усанд завь нь живснээр Сирийн 17 дүрвэгч, тэдний дотор, таван хүүхэд амиа алдсан” гэжээ.

Мөн өнгөрсөн оныхоос хоёр гаруй дахин олон буюу 522134 хүн энэ он гарснаас хойш Газар дундын тэнгисээр дамжин Европт очсон байна.

Дүрвэгчдийн олонх нь дөрвөн жил үргэлжилж буй иргэний дайнаас дайжсан Сирийн иргэд аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд