Сар гаруй хугацаанд 156 иргэнд ажил зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-15 18:43:13

Булган аймагт 5 сарын 1-ээс өнөөдрийг хүртэл шинээр 395 иргэн ажил зуучлалын албанд бүртгүүлжээ.

Хөдөлмөрийн хэлтсийн ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн "Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжид 25 иргэний тодорхойлолтыг гаргаж өгсөн, 156 иргэнийг ажилд зуучилж ажилтай болгосон нь энэ оны хамгийн олон иргэнийг ажилд зуучилсан сар байлаа" гэсэн мэдээллийг өглөө. Хуучин бүртгэлтэй 394 ажил хайгч байна.

                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ