Батлагдсан тохиолдолтой ойр болон дам харьцсан иргэдийн шинжилгээний хариу гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-31 14:26:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 137, дам харьцагч 1014 болж нэмэгджээ. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Хоёр өдрийн хугацаанд нийт 400 орчим шинжилгээг Хэнтий, Дорнод аймаг дахь лаборатори болон ХӨСҮТ рүү илгээсэн, одоогоор хариу гараагүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Үүнээс гадна тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 518 алба хаагчаас шинжилгээ аваад байгаа аж. 

Холбоотой мэдээ