Улсын олимпиадаас “С” зэргийн батламж хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-13 13:01:58

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕББД 3-р сургууль “Физикийн багийн олимпиад-2016”–д амжилттай оролцож С зэргийн батламжаар шагнуулжээ.

Бүх нийтийн физик боловсролыг дэмжих зорилгоор улсын хэмжээд зохион байгуулагдсан уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕББД 3-р сургууийн 7, 8, 10, 11-р ангийн 4 багийн 80 суралцагч оролцож, мөнгөн медалийн эзэд болсон байна. Тус “Физикийн багийн олимпиад-2016” тэмцээнийг Физик-байгалийн ухааны боловсролын төв, Физикийн багш нарын холбоо, Улаанбаатар хотын улсын тэргүүний 1-р сургууль хамтран зохион байгуулжээ. Өмнөх сарын сүүлчээр зохион байгуулсан уг тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 6-12-р ангийн багууд оролцсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ