Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөх төсөл эхний дэмжлэгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-09 17:21:33

Булган аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэх эхийн холбоо" /ХБХЭЭХ/ ТББ-аас Герман улсын тус шинжлэх ухааны группт хүргүүлсэн төсөл дэмжигдлээ.

Герман улсын "DPFA Akademiegruppe" группын  ерөнхий менежер Томас Гритз Булган аймагт ажиллаж, дээрх төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн орлого амьдралд нь хүрдэггүй, тэдэнд ажил олддоггүй, заавал хүүхдээ хараад нэг нь ажилгүй суух шаардлагатай байдаг учир "ХБХЭЭХ" ТББ аймгийн удирдлагуудад хүсэлт гаргаж ахмад настны асрамжийн төв байсан байранд 3 өрөө гаргуулж тохижуулахаар болжээ. Тэрхүү 3 өрөөнийхөө нэгэнд нь хүүхдүүдээ харах өдөр өнжүүлэх, нэгийг нь ТББ-ынхаа ажлын төв байр болгох, харин нэг өрөөнд нь 8 оёдолчин үйл урлаж орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар тохижуулахаар төлөвлөжээ. Харин оёдлын машин бусад тоног төхөөрөмж, тохижилтыг сайжруулахын тулд хэрэгцээтэй байгаа 20 мянган еврогийн төслийг Герман улсын "DPFA Akademiegruppe" групп бичиж хүргүүлсэн нь ийнхүү  эхнйи босгоо амжилттай давлаа.

"DPFA Akademiegruppe" группын  ерөнхий менежер Томас Гритз нь бодит байдалтай танилцаад үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэр хэцүү байгааг онцлон дурдаад 90 мянган еврогийн цогц төв бүтээн байгуулах амлалтаа өгөөд буцлаа. Гэхдээ тус холбооныхон төслөө сайжруулан дахин Герман улс руу илгээх хэрэгтэй юм байна.

                                                                                                                                                                               П.Батням

Холбоотой мэдээ