Хонконгчууд бүрэн ардчилсан сонгууль хийхийг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-29 10:58:35

ХОНКОНГ. /NHK/. “Шүхэртэй хувьсгал” гэж нэрлэгдсэн эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш нэг жил болж байгааг тохиолдуулан Хонконгийн засгийн газрын байрны гадна даваа гарагт 1000 орчим хүн цуглажээ.

Хонконгийн удирдагчийн сонгуульд ардчиллыг дэмжигчид нэр дэвшихийг хориглосон БНХАУ-ын төлөвлөгөөг эсэргүүцэн 2014 оны есдүгээр сард оюутнууд голдуу хүмүүс томоохон жагсаал хийсэн билээ. Эсэргүүцэгчид хоёр сар суулт хийж, хотын томоохон зам, талбайг хаасан юм.

Уг жагсаалыг хийснээс хойш нэг жил болж байгааг тохиолдуулан хүмүүс шүхэр дэлгэсэн аж. Учир нь өнгөрсөн онд цагдаа нарын цацсан нулимс асгаруулагч хийнээс хүмүүс өөрсдийгөө шүхрээр хамгаалж байсан билээ.

Бүрэн ардчилсан сонгууль явуулахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээ хүмүүс амлаад, эх газрын Хятадын оролцоогүйгээр бүрэн ардчилсан сонгууль явуулахыг уриалжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд