Зуны амралтаараа номын аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-03 11:29:25

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын зуны амралтанд зориулан "Унших аргад суралцацгаая" аяныг өнөөдрөөс эхлэн өрнүүллээ.

Уг аян нь ирэх 17-ны өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд явагдах юм байна. Энэхүү "Унших аргад суралцацгаая" аянд нэгдсэнээр зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, санал бодлоо илэрхийлэх чадамжтай болох, ухаанаа тэлэх гээд маш олон чадамж буюу давуу аргуудад суралцах юм байна. Хүүхдүүд "Унших аргад суралцацгаая" аянд нэгдэж өөрсдийн сонирхсон номоо авч уншихаас гадна бусаддаа ярьж өгөх, уншсан номын тэмдэглэл хөтлөх зэргээр зуныг зугаатай, номын адал явдалаар дүүрэн өнгөрүүлэх гэнэ.

Хамгийн чухал нь цахим ертөнцөөс түр ч атугай завсарлаж, оюуныхаа хүрээг уншиж тэлэх боломжийг олгож буйгаараа аяны ач холбогдол оршиж байгаа ажээ.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ