Шөнөдөө 40 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-05 15:02:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс 11 дүгэээр сарын 4-11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын төлөв, байдлыг танилцууллаа. Эдгээр өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, өдөртөө 25-29 градус, шөнөдөө 35-40 градус хүрч хүйтрэхийг сэрэмжлүүллээ.

Мөн салхины хүч зарим тохиолдолд 12-14 м/с хүрнэ гэдгийг мэдэгдэв. Ийнхүү огцом хүйтэрч байгаатай холбоотойгоор ард иргэдийг аюулгүй байдлаа ханган, жолооч нарыг холын замд гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд замд гарахдаа бага насны хүүхэд болон өндөр настныг тээвэрлэхгүй байх, машин тэрэгний бүрэн бүтэн байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ