Зургаан сумын Засаг даргыг ирэх даваа гарагт томилно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-04 22:48:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нэр бүхий зургаан сумын Засаг даргыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 7-ны өдөр томилно гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр мэдэгдлээ.

Тодруулж хэлбэл, харьяа сумын ИТХ-аас нэрийг нь дэвшүүлсэн Б.Есболатыг Ногооннуур сумын Засаг даргаар, Д.Есболатыг Өлгий сумын, Ш.Айбекийг Алтанцөгц сумын, Н.Хибатайг Буянт сумын, А.Жамбалыг Бугат сумын, А.Исатайг Сагсай сумын Засаг даргаар тус тус томилно.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны тайлбарласнаар нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т хянагдаж байгаатай холбогдуулан сумдын Засаг дарга нарыг томилох асуудал удаж байгаа аж. Харин дээрх 6 хүний материал өнөөдөр хянагдаж иржээ. 

Харин үлдсэн 7 сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшсэн хүмүүсийн материал АТГ-аас хэзээ хянагдаж ирэх нь хараахан тодорхогүй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ