Нийслэлийн агаар дахь тоосонцрын агууламж ноднингийн мөн үеийнхтэй адил байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 10 дугаар сард Хайлааст орчмоор 0.054 мг/м3-д хүрч агаарын чанарын стандартаас 0.004 мг/м3-ээр, 248 дугаар цэцэрлэг орчимд 0.056 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.006 мг/м3-ээр давжээ.
Харин азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хархорин зах орчимд 0.051 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.001 мг/м3-ээр давав.
Нийслэлийн агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламж өнгөрсөн сард азотын
давхар исэл, РМ 10
тоосонцрын агууламж өмнөх оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй,
хүхэрлэг хий 0.005 мг/м3 (18.1%)-ээр, РМ 2.5 тоосонцрын агууламж 0.005 мг/м3 (13.6%)-ээр өндөр байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.