Эхийн голд 20 хэм дулаан байсан бол Цэцэн-Уул суманд -24 хэм хүрч хүйтрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 14:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор 20.0 хэм дулаан байсан бол  Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -24.0 хэмд хүрч хүйтэрсэн байна.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнгөрсөн 10 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд (Зүүнхараа) 29.1 мм-т хүрчээ.


Үнэмлэхүй их салхины хурд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгаар түр зуур 24 м/с-д хүрсэн. Цасны үнэмлэхүй их зузаан Төв аймгийн Эрдэнэсант суманд 27 см байв. 

Холбоотой мэдээ