ХУД-ийн 29 дүгээр тойргийн 3 дугаар хэсэгт сонгогчийн ирц 12,3 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2020-10-15 13:18:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 4-ийн 3 дугаар хэсэгт нийт 1906 сонгогч саналаа өгөхөөс 12 цаг 15 минутын байдлаар 12,3 хувь нь саналаа өгчээ.  

Явуулын саналын хайрцгаар урьдчилсан байдлаар зургаан иргэнээс санал авсан.  

Хан- Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 4-ийн 3 дахь хэсгийн хорооны ахлагч Ж.Жавзан хэлэхдээ, “Сонгогчдын идэвх оролцоо сайн, өглөө эрт ирж байна. Залуусын оролцоо ч сайжирсан нь ажиглагдлаа. Хорооны ажилчид сонгуулиас өмнө иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж мэдээллийн хуудас тараасан. Одоогоор сонгуулийн явц ямар нэг асуудалгүй, хэвийн үргэлжилж байна.

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн тус хэсэгт эмч, онцгой байдал, иргэний бүртгэл, цагдаагийн ажилтнаас гадна хорооны 7 хүн, сонгуульд оролцож буй намуудаас гурван ажиглагч ажиллаж байв.

Өглөө 07.00 цагт эхэлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт үдшийн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ