Үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч 389 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-14 16:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 389 этгээд буюу 17 аж ахуйн нэгж, 372 иргэнд тусгай зөвшөөрөл олгожээ. 

Энэ оны гуравдугаар улиралд үнэт металл, үнэт чулуу болон түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нэгдсэн судалгааг Санхүүгийн зохицуулах хорооноос хийж, тойм мэдээлэл гаргав. Одоогоор тусгай зөвшөөрөл хүсэж, холбогдох баримт бичгээ ирүүлсэн 23 аж ахуйн нэгж, иргэдийн баримт материалыг хянаж байна.

 

Холбоотой мэдээ