Зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэнийг 20 сая 290 мянган төгрөгөөр торгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрын цагийн хуваарийн мөрдөлт, Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авсан байдалд шалгалт хийснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Хяналт шалгалтад давхардсан тоогоор 2379 баар, 2098 ресторан, 449 кафе нийт
4926 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан. Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 21 аж ахуйн нэгж, 3 иргэнд 20
сая 290.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг
УБЗАА-нд хүргүүлж, Багануур дүүргийн Их чонос” ХХК-ийн баарны тусгай зөвшөөрлийг
түдгэлзүүлжээ. Цаг хэтрүүлэн ажилласан 10, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд
үйл ажиллагаа явуулсан 12 зөрчил бүртгэжээ. Түүнчлэн, Сонгинохайран дүүргийн “Амуу”
кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн “Алваро”
ресторан, Чингэлтэй дүүргийн “One way”, “Гранд Инн”, “Аялгуу” ресторан, Баянгол
дүүргийн Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК, Кайнд трейдинг
ХХК-иудын Стрийт 88 рестораны эздэд зөрчлийн
тухай хуулиар торгууль
ногдуулав.