Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагатай цахим хурал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-30 09:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлага, холбогдох албаныхантай цахим хурал хийж, үүрэг өглөө.

Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар товч танилцуулав. Бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, мах, мал бэлтгэл, отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээллээ.

Хурлын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үүрэг чиглэл өгөв. Үүнд, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад хамруулах, аймаг, орон нутгийн удирдлага өвс тэжээлийн нөөц бэлтгэлийг шуурхайлах, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог олшруулах, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулан шуурхай ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ