Орчин үеийн мэс заслын өрөөнүүдийг тохижуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-14 19:14:56
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэгдүгээр зэрэглэлтэй орчин үеийн мэс заслын өрөөнүүдийг бий болгон, тохижуулж байна.
Тухайн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгөөр хийж байна. Чанар, стандартад нийцсэн вакум өрөө тасалгаатай болсноор мэс засал хийхэд нян бактер үржих боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл шархны халдвар болон бусад эрсдэлгүй орчин нөхцөл бий болно. Мөн аймаг орон нутагтаа эрсдэл бага мэс заслын үйлчилгээг авдаг боломж бүрдэнэ. Энэхүү өрөө тасалгаанууд нь халуун, хүйтэн температурын бүрэн тохируулгатай зэрэг стандартыг хангасан байна. Бүтээн байгуулалтын ажил 9 дүгээр сард дуусаж бүрэн ашиглалтад орно.
Холбоотой мэдээ