ӨМНӨГОВЬ: Унаган тамгатай дааганы уралдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, морин спортыг хөгжүүлэх зорилгоор Хүрмэн сумын ЗДТГ, "Хүрмэн хурд" МСУХ хамтран унаган тамгатай дааганы уралдааныг зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тодруулбал, унаган тамгатай гэдэг нь бусад аймаг орон нутгаас авчирсан хурдан удмын даага биш тухайн адуучны өөрийн тамгатай унаган даага байхаар уралдааны комисс шийдвэрлэжээ.
Уралдаанд Хүрмэн сумын уяачдын унаган тамгатай 20
даага уралдаж, түрүү магнайд залуу уяач Д.Сүлдбаярын сартай хар, аман хүзүүнд аймгийн
алдарт уяач С.Энхбаярын хар, айргийн
гуравт залуу уяач Э.Соронзонболдын сартай зээрд, айргийн дөрөвт Н.Алтан-Одын
хонгор халзан, айргийн тавд аймгийн алдарт уяач Ш.Даянбатын өсгий цагаан хүрэн
даага тус тус хурдалж хурсан олныг баясгажээ.
Өмнөговь аймаг болон Даланзадгад сум байгуулагдсаны 94 жил, Үндэсний баяр наадмыг долоодугаар сарын 10,11-ний өдрүүдэд, сумдын баяр наадмыг долоодугаар сарын 3,4-ний өдрүүдэд хийхээр тов гарчээ.