Жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйд цалинтай чөлөө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-10 19:35:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс (УОК)-оос жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав.


"COVID-19" тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэрэгжүүлж, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон 50-иас дээш настай ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон байна.

Холбоотой мэдээ