"Алтан бөмбөрцөг" наадмын цайллага веган хоолтой байв

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-06 11:47:03
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /livekindly/. АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо зохион байгуулж буй “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр зочдод веган буюу ногоон хоолоор үйлчиллээ гэж "The Hollywood Foreign Press Association" ашгийн бус байгууллага мэдээллээ.


Тус байгууллагын мэдээлснээр, наадмын үеэр хүрэн улаан өнгөтэй хүрэн манжингийн шөлөөр зочдод үйлчилсэн байна. Үүнээс гадна үндсэн хоолны цэсэд зэрлэг мөөгтэй амталж шарсан Италийн алдарт цагаан хоол “Рисотто” болон лууван, ногоон вандуйтай амталж шарсан давжаа байцай багтжээ. Мөн олон төрлийн сонголттой веган амтат бялуунуудаас амтлах боломжийг олгосон байна. 


“Бид үүгээр дамжуулан олон нийтэд эерэг мэдээлэл түгээхийг зорьсон. Мэдээж энэ бол "Алтан бөмбөрцөг" наадмын цайллагыг веган байдлаар зохион байгуулсан анхны тохиолдол” гэж Беверли Хилтон зочид буудлын ахлах тогооч Мэттью Морган хэлжээ.

Холбоотой мэдээ