Нийт бэлчээрийн 60 хувьд газрын гарц сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-18 10:27:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 60 хувь нь газрын гарц сайн, 30 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь гандуу байна.

Одоохондоо малчид отор нүүдэл хийгээгүй нутагтаа зусаж байгаа аж. Оны эхэнд төллөвөл зохих 1,1 сая хээлтэгч байснаас 66 хувь нь буюу 765 мянган толгой хээлтэгч төллөж төл бойжилт 100 хувьтай.

Тус аймагт шинээр 30 инженерийн хийцтэй худаг гаргахаар албаныхан төлөвлөжээ. Мөн 30 худгийг засварлаж сэргээх, 30 худаг дээр нарны зайн ус өргүүрийг суурилуулна. Одоогоор тендерт шалгарсан компаниуд үйл ажиллагаа эхлээд явж байгаа аж. 

Холбоотой мэдээ