Дархан-Шарын гол сумыг холбосон хатуу хучилттай замын ажил эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-04 18:21:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Шарын гол сумыг холбосон 47.9 км авто замын эхний ээлжийн 17.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ. Монгол улсдаа хамгийн том суманд тооцогддог Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэд аймгийнхаа төвийг зорихдоо шороон замаар зорчдог юм.

Орон нутгийн төсвөөр шийдэх боломжгүй тул улсын төвсийн хөрөнгө оруулалтаар хийх талаар УИХ-ын гишүүд болон аймаг сумын засаг дарга нар хөөцөлдсөний үр дүнд ийнхүү хатуу хучилттай авто замыг эхлүүлж байна. 
Тус ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажиллах бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хяналтыг хийх юм. Бага Дарханы өвөрт замын эхлэл цэг тавигдсан бөгөөд зураг төслийг “Мөнхийн тод зам” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ ондоо багтаан 17.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орох бол ирэх онд иж бүрэн дуусах төлөвлөгөөтэй юм. 
Хэсэгчилж тавих тус авто зам нь 7 метр өргөнтэй 7 см зузаантай асфальт бетон хучилттай ажээ.

 

 

Холбоотой мэдээ