Самбо бөхийн анхан шатны тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-09 13:10:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэхүү наадам самбо бөхийн анхан шатны тэмцээнээр үргэлжилж байна. 

Тус наадам 19 төрлөөр болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай аймаг 11 төрлийг зохион байгуулжээ. Самбо бөхийн анхан шатны тэмцээн 19 жингээр болж нийт 14 багийн 130 гаруй тамирчин оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Оюуны-Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, 1 сургууль хоёрдугаар байр, Хонгор сумын ЕБС гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. 
Энэ өдрийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид 9 дүгээр сард болох Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын шигшээд оролцох эрхтэй болж байгаа юм.

Холбоотой мэдээ