Баянжаргалан сумын Засаг даргаар Т.Цэвэлмааг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-04 23:36:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар Төмөртогоогийн Цэвэлмаа томилогдон ажлаа хүлээж авлаа.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга асан Г.Туяа  тэтгэвэртээ гарах болсноо мэдэгдэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өргөдлөө өгч, түүний хүсэлтийг тус сумын ИТХ-ын 12 дугаар сарын 19-ний өдрийн дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэн, Засаг даргаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.

Харин сумын засаг даргад Т.Цэвэлмаагийн нэрийг дэвшүүлэн төлөөлөгчид дэмжсэнээр аймгийн Засаг даргад батламжлуулах саналаа хүргүүлсэн нь ийнхүү шийдвэрлэгдэж, тус сум Засаг даргатай болж байна.   

Т.Цэвэлмаа төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, сүүлийн 16 жил тус сумын ЗДТГ-ын даргаар тасралтгүй ажилласан ажээ.  

Холбоотой мэдээ