Гурвансайхан суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-07 13:56:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 13 цаг 05 минутын үед Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 4,4 баллын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн гол цэг нь тус сумаас урагш 50 км-т орших “Уул хадарганатай”  хэмээх газарт байсан бөгөөд нутгийн иргэд төдийлөн чичирхийлэл мэдрээгүй байна.

Аймгийн ОБГ-аас газар хөдлөлтийн байршлыг тодруулахад төв цэг нь өргөргийн 45о 08’, уртрагийн 107о 01’-т болжээ.

ОБГ-ын шуурхай 7059-101 утаснаас лавлахад гарсан хохирол байхгүй байна.  

Холбоотой мэдээ