Лү Шаюэ: “Хуа Вэй”-ийн хэрэг бол АНУ-ын урьдаас төлөвлөсөн улс төрийн үйлдэл

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-12-19 15:31:45

 Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Хуа Вэй компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу-г Канадад баривчилсан талаар БНХАУ-аас Канадад суугаа Элчин сайд Лү Шаюэ хэлэхдээ “Энэ үйлдэл нь АНУ-ын урьдаас төлөвлөсөн улс төрийн үйлдэл” гэжээ. Түүний бичсэн нийтлэл өчигдөр “The Globe and mail” сонинд нийтлэгдсэн бөгөөд энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд Канад улсын хуулийн дагуу бус АНУ-ын захиалгаар түүнийг саатуулсан. Хятадад баривчлагдсан Канадын иргэдийн асуудлыг шударга бус гэж шүүмжилж байгаа нь “худал хуурмаг” зүйл. Түүнийг баривчилсан явдал нь зөвхөн хууль эрх зүйн хэрэг биш, энэ бол урьдчилан тооцоолсон улс төрийн үйлдэл. АНУ улс төрийн шалтгаанаар бусад улсын хүчийг ашиглаж Хятадын өндөр технологийн компани цаашлаад улс орны бүрэн эрхийг хохироож байгаа үйлдэл. АНУ-ын бусдыг дээрэлхэж, доромжилсон өнгө аяс үүн дээр тодорхой харагдаж байна” гэв. Өнгөрөгч даваа гаригт Хятадын Аюулгүй байдлын яам Канад улсын дипломатч асан Майкл Ковригийг баривчилсны дараа уг хоёр орны дунд асуудал үүсээд байна. Түүнээс гадна Канадын иргэн Майкл Спаровыг БНХАУ-д баривчлаад байгаа юм.


              А.Анхбаяр


Холбоотой мэдээ