Хятадын ГХЯ ДХБ-аас Хятад улсыг гаргах асуудлаар байр сууриа илэрхийллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-23 10:54:20

Бээжин /МОНЦАМЭ/.Бээжин /МОНЦАМЭ/. Цагаан ордоны эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга К.Хасет саяхан БНХАУ Дэлхийн Худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн атлаа жудаггүй зан гаргаж байна. Тус улсыг ДХБ-ын гишүүнчлэлээс хасах эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ.Үүний хариуд өнөөдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан хэлэхдээ “ДХБ бол АНУ дангаараа үүсгэн байгуулсан байгууллага биш бөгөөд энэ бол олон талт байгууллага” гэв.Тэрээр хэлэхдээ “ДХБ-ын гишүүн орнууд эрх тэгш байх ёстой. АНУ дангаараа шийддэг асуудал биш. АНУ-ын зарим хүмүүс Хятадыг уг байгууллагаас гаргахыг хүсч байна. Энэ бол гарцаагүй дэмий балай яриа. АНУ үүгээрээ өөрийн дарангуйлсан, хувиа борлуулсан байдлаа харууллаа” гэжээ.

АНУ нь хэсэг хугацааны өмнөөс эхлэн Юнеско, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, UPU, Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээр, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр, Дэлхийн цагаачлалын хэлэлцээр, Ираны цөмийн гэрээ зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрүүдээс гарсан. Олон улсын тавцанд “Америк эн тэргүүнд” хэмээх зорилтыг тавьж, ийнхүү олон улсын байгууллага, гэрээ хэлэлцээрүүдээс гарч байгаа нь санаа зовнисон асуудал болж байна. Би буруу санаагүй бол АНУ саяхан ДХБ-аас гарна хэмээн сүрдүүлж байсан, гэтэл одоо тус байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярьж эхлэхэд Хятадыг тус байгууллагаас гаргах талаар ярьж байна. ДХБ-ын гишүүн орнууд хоорондын маргаантай асуудлыг хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой байтал бусдыг гишүүнчлэлээс гаргах гэж буй нь маш аюултай үйлдэл юм” хэмээн мэдэгдэв.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ