Монгол Улс Олон улсын аюулгүй байдалд өргөн хүрээтэй хандахыг шаардлаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-09-16 20:07:30

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж, 2 өдөр үргэлжлэнэ. Монгол улс тус байгууллагад 2012 онд элсэж, бүрэн эрхт гишүүн улс болсон юм. Хэдийгээр 57 дахь отгон гишүүн нь  ч  гэлээ   энэхүү  хурлыг  Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь манай улс бүс нутагт төдийгүй олон улсын аюулгүй байдлыг сахихад өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулдагийн илрэл төдийгүй,олон талт гадаад хамтын ажиллагаатай төвийг сахисан энхтайванч байр суурьтай улс гэдгээ дахин нотлох боломж юм.
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралдаанд ШХАБ болон НҮБ оролцож байгаагаараа онцлог болж байгаа юм. Тиймээс ч Энэ нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг олон улсын анхааралд хүргэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр  Украйны асуудалд Минскийн энхийн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх төдийгүй Ойрхи Дорнод Хойд Африкт гарч байгаа асуудлууд, дүрвэгсэд гэхчлэн аюул заналхийллийг өргөн хүрээтэй, шинэ өнцөгөөс харахыг шаардсан юм. Уг асамблейн хурлаар бүс нутгийн аюулгүй байдал, террозим, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгамдаж байгаа эдийн засгийн сорилт, бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил гэсэн сэдвүүдээр салбар хуралдаанууд хийж хэлэлцэх юм. Хурлын нээлтийн үйл ажиллагааг ЕАБХАБПА Ерөнхийлөгч Илкка Канерва нээж хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээнд үүсээд байгаа асуудлуудын талаар дээрх хэлэлцэх асуудлуудын хүрээнд тэмдэглээд хэд хэдэн гишүүн орнууддаа төлөөлөгчийн газруудаа нээж дэмжлэг үзүүлэх боломж бүрдээд байгааг дуулгасан юм. Хуралд 48 улсаас 280 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас  19 төлөөлөгч оролцож байна. Уг хуралд манай талаас УИХ-ын гишүүн УИХ дахь Энэ намрын хурлаас дуулгах бас нэгэн сонин мэдээ бол  ОХУ-ын Холбооны хурлын Төрийн  ДУМ-ын дарга Сергей Евгеньевич Нарышкин өөрийн биеэр ирж бүс нутгийн аюулгүй байдал болон Украйны асуудлаар байр сууриа илэрхийлсэн явдал байлаа.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд