“Сэхүүн чоно” компаниар барилгын засварын ажлыг нөхөж хийлгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/.Ашиглалтад ороод удаагүй байгаа “Анхны Оч”, “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын зарим хэсэгт ан, цав үүссэн, дулааны шугам, тохируулга алдагдсанаас болж өрөөнүүд нь халахгүй байгаа зэрэг олон асуудал үүсчээ.
Иймд
аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал,
АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг болон холбогдох
байгууллагын удирдлагууд газар дээр нь
очиж танилцлаа.
“Анхны Оч“ Өрхийн эрүүл мэндийн төвийг орон нутгийн төсвийн нэг тэрбум 120 сая төгрөгөөр 2016-2017 онд барьсан юм. Эмнэлгийн барилгын ажлыг 2016 оноос өмнө эхэлсэн хэдий ч хөрөнгө санхүүгийн байдлаас болж зогсоод байсан. Иймд дээрх ажлыг үргэлжүүлэх хөрөнгийг дахин шийдвэрлэснээр I,IV,V хорооллын иргэдэд үйлчлэх эмнэлэг баригдсан юм.
Гэвч уг барилгын чанар шаардлага хангахгүй байгаа тул гүйцэтгэгч “Сэхүүн
чоно” компаниар дахин засварлуулахаар боллоо.
Харин II,III,VI хорооллын иргэдэд үйлчлэх “Мэндцэцэн”
Өрхийн эрүү мэндийн барилгын дулаалгын тохируулгыг яаралтай шийдвэрлэх үүргийг орлогч
С.Батжаргал холбогдох байгууллага болон гүйцэтгэгч компанид өглөө. Дээрх
эмнэлгийг орон нутгийн төсвийн 914 сая төгрөгөөр “Алдар -Өргөө” ХХК 2015 онд барьж
2016 онд дуусгасан юм.
Б.Оюун-Эрдэнэ