Эрчим хүчний салбарыг зах зээлийн гольдролд оруулна

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:36:04

Нүүрсийг эрчим хүч болгон эдийн засгийн эргэлтэнд оруулах нь нүүрсний салбарт өгөөжөө өгөх үр ашиг болохыг  “Монгол нүүрс”  чуулга уулзалт анхааралдаа авдаг гол асуудал билээ. Энэ тухай ярихын тулд Монгол Улс эрчим хүч, дулааны эрэлт хэрэгцээгээ бүрэн хангах эх үүсвэрүүдээ барьж байгуулах, зардлаа нөхөж үр ашигтай ажиллаж санхүүгийн чадамжтай болох боломж юм. Эрчим хүчний салбарын ойрын зорилт үүнд бүрэн чиглэж байна.
2020 гэхэд Монголд эрчим хүчний эх үүсвэрийн 100-450 мвт хүртлэх хүчин чадалтай  8 төсөл хэрэгжсэн байна. Энэ бол нийт бүс нутгийн  эрэлтийг бүрэн хангах хүчин чадлыг  бүрдүүлсэн  төлөвлөлт юм. Энэ хүчин чадлаар одоо ашиглаж байгаа эрчим хүчний хэрэглээний  20 орчим хувийн импортоо халж, тэрчлэн экспортын том чадлын 4000 мвтын  хүчтэй цахилгаан станцтай болсон байх юм байна.
Энэ салбарт нүүрсийг эрчим хүч болгох дотоод болон гадаад зах зээлийг хангах боломжоос гадна нүүрсний давхаргаас метан хийг олборлож хамгийн ойр бөгөөд том зах зээл болох өмнөд хөршид экспортох боломж байгааг Монгол нүүрс 2015 чуулга уулзалтанд  илтгэл тавьж оролцсон БНХАУ-ын Фэнвэй Энержи консалтинг компаний ахлах судлаач ДиРүнПинь илтгэлдээ онцолсон юм. Түүнчлэн Монгол улс ОХУ-с БНХАУ руу дамжуулах хийн хоолой болон цахилгааны шугамыг монголоор дамжуулах хүсэлтийг байнга илэрхийлж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд