Хурдан морины уралдааныг 6 сарын 30 хүртэл хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 11:43:01

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүүхдийн эрхийн конвенци, Сонгуулийн тухай хуулиудын заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.

Захирамжид хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зорилгоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2016 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн энэ хугацаанд сум орон нутагтаа бооцоот болон аливаа төрлийн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ