Монголын зураач “Манга” олон улсын уралдаанаас гранпри авлаа

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:19:42

Манга буюу Японы комик урлагийг дэлхийн улс орнуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа уран бүтээлчдийг шагнан урамшуулдаг  Манга олон улсын найм дахь удаагийн уралдаанд Монгол Улсаас анх удаа оролцож 46 улсын 317 уран бүтээлчидтэй өрсөлдөн тэргүүн байрын эзэн боллоо. Энэ хүндтэй шагналыг “Бонгын адал явдал” номын зохиогч, зураач Н.Эрдэнэбаяр хүртсэн юм. Зураач Эрдэнэбаяр 2004 оноос эхлэн комик урлагт суралцаж одоогийн байдлаар 100 -д бүтээл гаргажээ. Харин энэ уралдаанд Засгийн газрын дэмжлэгтэйгээр төсөл болгон хэрэгжүүлж байгаа нүүдэлчдийн соёлыг харуулсан “Бумбардай” 9 цуврал комикоороо оролцжээ. Энэ төсөл 25 жил хэрэгжих бөгөөд 108 цуврал болж өргөжих юм байна. Монгол Улсад комик дөнгөж шинээр хөгжиж байгаа урсгал учраас одоохондоо зах зээл байхгүй. Уран бүтээлчдийн хувьд ч маш хангалтгүй түвшинд байдаг юм байна. Гэвч эхлэл нь ийнхүү амжилттай тавигдахад Япон Улсын Элчин сайдын яам тэр дундаа элчин сайд Шимүзийгийн зүгээс оруулсан хувь нэмэр асар их байсныг хэвлэлийн бага хуралд оролцсон манай уран бүтээлчид онцолж байлаа. 
Японд өндөр хэмжээнд хөгжсөн Манга урлаг эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг дашрамд сонирхож болох юм. Тухайлбал Японы Элчин сайдын яамнаас нэгтгэсэн 2012 оны жилийн борлуулалтын статистик мэдээгээр 172 тэр бум 500 сая  иен буюу 1,72 тэр бум ам.доллар  экспорт нь 144 тэр бум иен буюу 1,44 тэр бум ам.доллар байна. Эндээс манай улс ч мөн Манга урлагийг хөгжилд анхаарал тавьбол эдийн засгаа солонгоруулах боломж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд